Сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудаар явж түгээгч нарын дал мөрийг алгадаж, шатахуунд дугаарласан хэддээ “хичээж байгаа шүү хэмээн тас тас хөхөрч яваа дүрс болон Тамсаг дахь хайгуулын компанийн ажилчдад халдсан бүсгүйчүүдийг нэг сар хорих шийдвэр гарсан талаарх мэдээлэл сошиалыг дүүргэжээ. Үнэн ба зөв намынхан хятадын хөрөнгө орууулалттай компанийн ажилчдад халдсан үйлдлийг төр захиалчихаад сүүлд нь биднийг буруутгаж байна хэмээн мэдэгдсэн нь ноцтой байлаа. Өмнөд хөршөөс Монголд ажиллах Элчин сайд хараахан томилогдоогүй байгаа. Үүргийг нь түр гүйцэтгэж буй албан тушаалтан тэдгээр хүмүүст ямар арга хэмжээ авахыг хжиглаж байгаа хэмээн сануулсан. Бодит байдал дээр Монголын төр уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчтай сөргөлдөх, өөрсдөө ийм нөхцөл байдал үүсгэх геополитик болон эдийн засгийн сонирхол байхгүй. Сүхбаатар, Дорнод аймгийн хоёр сумын Засаг дарга хайгуулын үйл ажиллагааг явуулж буй компанийн отог, кемпийг буулгах тухай захирамж гаргасан нь харин үнэн юм билээ. Угаасаа хятад ажилчдыг жагсаасан, сөхрүүлсэн бие, байранд нь үзлэг, нэгжлэг хийх нь хууль бус үйлдэл. “Эх оронч” бүсгүйчүүдийг нэг сар хориод дараа нь шүүхээс тэдний гэм бурууг тогтооно. Манайхан тэдний зөв буруу болохыг шүүн талцацгааж байна. Өмнө нь ч тэд “ Петро чайна дачин тамсаг” компанийн тээвэрлэлтийг удаа дараа саатуулж байсан. Улаанбаатарчууд түлшний очерт гацсан, өвөлжилтийн бэлтгэл царцсан хүнд үетэй давхцсан болохоор тэдний үйлдэл энэ олны анхааралд эрхгүй орлоо.
20 гаруй жилийн өмнө Тамсагт шалгалтаар ажилласан баг дотроос нэгэн байцаагч бүсгүй сэтгүүлчдэд “Петро чайна дачин Тамсаг” компанийн хууль бус олон үйлдлийн талаар баримттай мэдээллийг нууцаар өгч, тэрхүү баримтаар сэтгүүлч би цувралаар нийтлэл бэлдэж байв. Шалгалтаар очсон хүмүүст урдаас бэлдсэн талбайг үзүүлдэг. Өөр бусад газрууддаа Монгол улсын хууль, журам, стандартыг хангадаггүй тухай олон зөрчил байсан. Олборлох явцад гарсан түүхий эдийн шаарыг зориулалтын бассейнд биш, шууд газар булсан хэд хэдэн тохоиолдлын зургийг баримтжуулжээ. Хууль бус зарим үйлдэлд нь тухайн үеийн МХЕГ-ын дарга, өнөөгийн МАН-ын генсэк Я.Содбаатар хамааралтай байж болох тухай зарим баримтууд ч байсан. Энэ бүхнийг нийтэлсний дараа “Хэн чамд энэ мэдээллийг өгсөн бэ” гэх асуулт тал бүрээс гарч, мэргэжлийн хяналтынхан өөрсдөө ч танил асуулгаж байлаа. Удаа ч үгүй бидэнд мэдээлэл өгсөн байцаагч Улсын Мэргэжлийн Хяналтын газраас Нийслэлийн МХЕГ-т шилжиж, Дорнод руу дахин шалгалтаар явах, энэ асуудлаар дуугарах эрхгүй болж билээ. Эндээс төрийн өндөр түвшинд хамгаалалттай байдаг компани юм гэж ойлгосон. Тиймдээ ч дээрх бүсгүйчүүдийн хэт экстрим үйлдлийг эс тооцвол чимээгүйхэн дэмжсээр ирсэн. Иргэд, иргэний нийгмийн байгууллага шаардлага, хяналт тавихгүй бол төрийн чиг үүргийн байгууллагын ажилтнуудын гар мухардаж, хүч хүрдэггүй болохыг мэдэрсэн болохоор тэр. Тамсагийн ордод хууль бус зөрчил гарч, байгаль орчныг хохироож байсан баримтууд дарагдсаар ирсэн. Төрийн албан хааагчдын гар хөл нь хүлэгдсэн авлига, хүнд суртал иргэдийн хүч хэрэглэсэн тэмцлийг өдөөсөн. Зарим хэвлэлүүдэд гарснаар тэд шантааж, дээрэм хийдэг бол энэ эрүүгийн гэмт хэрэг, тусдаа асуудал.
Тамсаг дахь америкууд яагаад хятад болсон бэ
Монголын уул уурхайн салбарт хамгийн их маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг бол Тамсагийн сав газарт байх энэ төсөл. Энэ талаар ярихдаа зөвхөн “хятадууд олборлож байна” гэж харах бус, 1995 онд гэрээ байгуулагдсан үеийн Монголын нөхцөл, 2005 онд Хятадын тал орж ирсэн шалтгаан, бүтээгдэхүүн хуваах гэрээний механизм, өнөөдрийн нөөц болон Алтанширээний үйлдвэртэй холбогдох асуудлыг бүхэлд нь харах шаардлагатай. Тамсаг XXI-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ 1995 оны арванхоёрдугаар сарын 11-нд зурагдсан. Тэр үед Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байв. 1990-ээд оны эхээр үйлдвэрлэл, худалдаа, төсөв, валютын орлого ихээхэн хүндэрсэн. ДНБ ойролцоогоор 1.45 тэрбум ам.доллар байлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт маш бага байв. Олон улсын валютын сангийн судалгаагаар энэ үед гаднын хөрөнгө оруулалттай 526 компани байсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь хүнс, худалдаа, нэхмэл, оёдлын үйлдвэрлэл гэсэн чиглэлд төвлөрч байв. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь хууль, эрхзүйн орчин, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хэтэрхий эрсдэлтэй байсан. Тэр тусмаа газрын тосны хайгуул шиг хөрөнгө их шаарддаг, дээрээс нь тос олдох эсэх нь тодорхойгүй эрсдэлтэй салбарт Монгол өөрийн хөрөнгөөр бүх ажлыг хийх боломж хязгаарлагдмал байсан учир гадныхныг хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр урин дуудаж байлаа.
Зориг гаргаж орж ирсэн нь Австралийн “Command Petroleum”, АНУ-ын “SOCO International” компаниуд. Тэд Тамсагийн XIX, XXI, XXII талбайд хөрөнгө оруулж, хайгуул хийв. Үр дүн нь муугүй гарч Ерөнхийлөгч П.Очирбат тэнд очин өмсч буй дээлээ газрын тосоор мялаав. Гэвч 2005 онд “SOCO” Монголоос гарахаар болсноо зарлав. Тэд Монгол дахь төслөө зарж түүгээрээ өөр төслүүдэд хөрөнгө төвлөрүүлэх гэж буй хэмээн мэдэгдсэн байна. Алдагдалтай биш ч урт хугацаанд хэрэгжиж ашиг удаан олох төсөл биш гэж үзсэн байх. Ойролцоогоор 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн энэхүү төслөө ирээдүйд олох ашгаа тооцоолон 93 сая ам.доллараар хятадууд зарсан. Хятадын төрийн өмчит компани энэ төслийг үргэлжүүлэхээр худалдан авлаа. 290 цооногоос өдөртөө 350 баррель олборлож буй төслийг чамлахааргүй үнээр авсан нь энэ. Талбайдаа шинээр судалгаа явуулж нөөцөө нэмнэ, хайгуулын зөвшөөрөлтэй бусад талбайгаас олборлолт хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй орсон биз. Хятадууд буюу “Петро чайна дачин тамсаг” компани орж ирэх үеийн Монголын эдийн засаг арван жилийн өмнөхөөс эрс дээрджээ. ДНБ ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар хүрсэн, эдийн засаг өсөлттэй байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн салбарыг сонирхох явдал хүчтэй өсөж эхэлжээ. Гэвч Монголын экспортын зах зээлд Хятадууд асар том байр суурь эзлэх болсон аж.
Баабар нийтлэлч болон зарим эдийн засагчдын зүгээс Тамсаг дахь төсөл хятадуудад асар бага ашигтай, хөрш орны найрамдал зэргийг тооцож үйл ажиллагаа явуулдаг гэх зэргээр тайлбарладаг. Үнэн хэрэгтээ хятадуудад тухайн үед Тамсагийг авах сонирхол хангалттай байсан. Хятадад нийлүүлэхэд газарзүйн хувьд ч давуу байдал, урт хугацааны стратегийн ашиг, түүхий эдийн баталгаатай нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлийг тооцсон болов уу. Засгийн газартай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ нь тодорхой зардлыг нөхөж үлдсэн тосыг хуваарилах, татвар, төлбөрүүдийг тооцох гэсэн жишиг бүтэцтэй. Хөрөнгө оруулагч компани үйл ажиллагааны өртөгөө тооцоолж үлдсэн ашигаа хуваана. Татвар болон бусад төлбөрүүдийг төлнө. Албан ёсны бүртгэлд Тамсаг XXI-д нийт хөрөнгө оруулалт 1.477 тэрбум ам.доллар хүрсэн, 613 цооног өрөмдсөн гэх мэдээлэл бий. Нийгмйин сүлжээнд явж буй зарим мэдээллээр тамсагаас олборлосон тос нь чанарын хувьд муу гэх хандлага байдаг. Энгийн ойлголтоор чанар муу гэээс илүүтэй хүхэр харьцангуй бага харьцангуй хүндэвтэр түүхий тос гэж үзэж болно. Хүндэвтэр тос учир тээвэрлэлт зэрэгт бага зэрэг хүндрэл гарах нь тодорхой. Мөн боловсруулах явц дахь технологи өөр байх нь. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй нөхцлөөр барьж буй Алтанширээ дэх үйлдвэр нь энэхүү тосыг түшиглэсэн технологитой аж.
Алтанширээгийн үйлдвэрт Тамсагийн тос хүрэлцэх үү
Газрын тос боловсруулах үйлдвэр жилд ойролцоогоор 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Харамсалтай нь Тамсаг дахь яг одоогийн олборлолт үйлдвэрийн хүчин чадлыг хангаж дийлэхгүй. Үйлдвэр ашиглалтад орсон ч тэндээс олборлосон тосыг хэр хэмжээгээр нийлүүлэхийг олборлогч тал буюу хятадууд шийднэ. Манайхан хэмжээ, чанар, тээвэр, төлбөрийн нөхцөл зэргийг харгалзан “Петро чайна дачин тамсаг” компанитай гэрээ хийнэ. 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй үйлдвэрийг дотоодын тосоор хэдэн жил, ямар үнээр, гэрээний ямар нөхцлөөр тогтвортой хангаж чадах вэ гэх асуудал гарч ирнэ. Нэг улсын хамааралаас гарч өөр нэг компанийн түүхий эдийн хамааралд орохгүйн тулд тус сав газраас шинэ нөөц тогтоох, батлах шаардлага гарсан. АМГТГ-ын сүүлийн жилүүдийн мэдээллээр Тамсагийн нөөцийн тооцоог тодотгох, хайгуулын шинэ талбайд хөрөнгө оруулах боломжийг судлах асуудал байнга яригдаж байгаа. Одоохондоо Монголд нефьтийн хайгуул хийх зоригтой мөнгөтэй хөрөнгө оруулагч хятад л байна. Тэгэхээр хоригдох шийтгэл авсан бүсгүйчүүдийн үйлдлийг төр захиалсан гэх үндэслэл алга. Монголчууд шатахуун нийлүүлэлтийн хувьд хойд хөршийн хамаарлаас гарч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Оросууд ч ийм байлгах сонирхолтой. Дайны хүнд үед, бүхий л нефьтийн ихэнх үйлдвэрүүдээ дрондуулж, дотооддоо хямарч, гадагш нефьт экспортлохоо хориглосон атлаа биднийг түлшээр таслахгүй хэмээн амлаж байгаа нь монголчуудад хэтийдсэн хайртаадаа бус хөрш орноо хамар дороос алдахгүй гэсэн үйлдэл. Бид харин энэ зурвас үеийг ашиглаж дотоодын үйлдвэрлэлээ хурдасгах зах зээлийн олон эх үүсвэрээс худалдаж авдаг болохоор зүтгэж байна. Тамсагийн газрын тос болон шатахууны хомсдолтой холбоотой энэ бүх шуугиан бол Монгол Улс эдийн засгийн болон эрчим хүчний тусгаар тогтнолоо алдахгүйн тулд ямар эмзэг нөхцөлд амьдарч буйг сануулсан дохио юм. Иргэдийн бухимдал, хууль бус үйлдлийг буруутгахын сацуу төр засгийнхан хоёр хөршийн эрх ашгийн дунд жонглёрддог байдлаа зогсоож, дотоодын үйлдвэрлэлээ яаралтай бодитоор дэмжих, хуулийн хэрэгжилтийг хатуу шаардах цаг нэгэнт болжээ. Нэг хараат байдлаас мултарч, нөгөө хараат байдалд орохгүйн тулд олон эх үүсвэрээс хангадаг зах зээлийн бодлогыг тууштай баримтлах нь хамгийн зөв гарц билээ.
| Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт |
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02