Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан

1990-эд оны дундуур Америкийн хип хоп ертөнц хөгжлийнхөө оргилд хүрэв. Гэвч артистуудын хоорондын өрсөлдөөн ширүүсч,  бие биенээ доош хийх, дисслэх зэргээр олны анхаарлыг татаж байлаа. Газарзүйн байршлаасаа шалтгаалан хуваагдсаар, рэп хөгжмийн түүхэнд жинхэнээс цуст өрсөлдөөн дэгдсэн юм. Хотын аль нэг гудамжинд реппэрүүд буудалцах нь хэвийн зүйл болов. Америкийн зүүн эргийнхнийг Нью-Йорк хотод төвлөрсөн Шон Комбс буюу Паб Даддигийн үүсгэн байгуулсан "Bad Boy Records" компани баруун эргийг Лос-Анжелес дахь "Death Row Records" гэх Шюг Найт, Др. Дре нарын удирддаг компаниуд Америкийн зах зээлийг хувааж авахын тулд бие биенээ өдөөн хатгаж байлаа. Газарзүйн байршил, бизнесийн ашиг сонирхлоос гадна  хэвлэл мэдээллийн хэт дэврээлт ч нөлөөлөв. 1994 онд алдарт реппэр Тупак Шакур Нью-Йорк хотод буудуулж  шархадсны дараа уг хэргийн захиалагч Шон Комбс болон Бигги Смоллс нар байсан гэх яриа гарав. Үгүй дээ л, урьдчилан мэдэж байсан гэж хардлага энэхүү өрсөлдөөнийг өс хонзонгийн шинжтэй болгож хурцлав. 
Хүнд жингийн тулаанч Майк Тайсоны тулааны дараа Тупак Шакур Шюг Найтын хамтаар Андерсон гэх репперийг олны өмнө зоджээ. Түүнийг нь хэвлэлүүд ч шуугиан болгон харуулав. Тупак Шакур энэхүү үйлдлээ  “Death Row records” компаний нэг артистыг дээрэмдсэний “шан”-г нь  өгсөн гэж тайлбарлав. Гэвч энэхүү үйлдлийнхээ хариуг тун ч  удалгүй амиараа төлсөн юм.  1996 оны 9-р сарын 7-ны шөнө Лас Вегас хотноо хип хоп түүхэн дэх хамгийн хар бараан, бас хамгийн их анхаарал татсан хэрэг гарсан юм. Гэрлэн дохион дээр зогсож басйан хар өнгийн BMW 750iL маркийн машины дэргэд зэрэгцэж зогссон цагаан өнгийн кадиллакийн цонхоор нэгэн этгээд автомат буу гарган шүршчээ. BMW машиныг жолооч, зорчигч аль аль нь суманд оногдож эмнэлгт хүргэгдэв.  Машины ард сууж явсан Тупак зургаан хоног эмнэлгийн орон дээр сэхэл авахгүй хэвтэж байгаад нас нөгчсөн бол уг машиныг жолоодож явсан Шюг Найт хүн гэмтэл авчээ. Алдарт реппер тэр үед ердөө 25 настай  байсан юм. 
Уг хэрэг гарснаас ердөө ганцхан жилийн дараа буюу  1997 оны 3-р сарын 9-ний шөнө хип хоп ертөнцийн өөр нэг домог Бигги Смоллс Лос-Анжелес хотод буудуулж нас барсан юм. Түүний амь насыг хөнөөсөн хэрэг албан ёсоор өнөөг хүртэл шийдэгдээгүй. Аллага үйлдсэн этгээдийг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл олоогүй байна. Үдэшлэгээс гарч явсан түүний машины хажууд өөр нэг машин зэрэгцэн ирж гал нээсэн нь Тупакийн үхэлтэй дэндүү адилхан байв. Уг хэргийн  улмаас Бигги Смоллс 24 насандаа таалал төгссөн билээ.  Уг хэргийг Тупак Шакурын үхлийн дараах өс хонзон болон Зүүн ба Барууны эрэг хоорондын дайны үргэлжлэл гэдэг. 
Америкийн хип хоп урлагийг шинэ түвшинд хүргэж, домог болон мөнхөрсөн артистууд цаг бусаар үрэгдсэн энэхүү хэргийн дуулиан өнгөрсөн 30 гаруй жил тасарсангүй. Тэр нэг өдөл Тупак болон Шюг Найт нарт зодуулсан Андерсоны нагац ах Киффи Ди хочит Дуэйн Дэвис гэгч уг хэргүүдийг хамгийн сайн мэднэ хэмээн ном хэвлүүлэх, телевизүүдэд өндөр төлбөртэйгээр ярилцлага өгөх зэргээр олон нийтийн анхаарлыг татсаар иржээ. Түүний ярилцлага, номд нь түүнийг өөрийг нь шууд буруутгах хангалттай готлох баримт байсангүй.  Өмгөөлөгчид нь түний үйлдлийг мөнгө, нэр хүнд олох зорилгоор “жаахан давсалсан” худал яриа хэмээн тайлбарлаж иржээ. Хэвлэл, олон нийт түүнийг оддын амьдрал, ээдрээтэй түүхээр нь алдаршиж, мөнгө олох гэсэн нэгэн гэж үзэх болсон учир Дуэйн Дэвис “Compton street legend” аллагын хэрэгт ямар үүрэг оролцоотой байснаа илүү дэлгэрэнгүй бичжээ. Мөн уг үйл явдалд оролцсон хүнээс өөр хэн ч мэдэхгүй зарим баримтуудыг нийтэлсэн учир прокурорууд түүнийг шалгаж эхлэв. Эцэст нь номд бичсэн тэдгээр баримт түүнийг буруутгах хангалттай үндэслэл болсон бөгөөд үйл явдлын гэрч биш харин захиалагч, хамжигч мөн гэж үзсэн учир түүнийг тангарагтны шүүхээр оруулсан юм. Шүүх бүрэлдэхүүн түүнийг рэппер Тупак Шакурын үхэлд гарцаагүй буруутай,  нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгтэн гэж үзэв. Түүнийг аллага үйлдсэн этгээдтэй нэг машинд байсан, хэрэг гарах үед түүнд буу дамжуулсан. Уг хэргийн захиалагч, зохион байгуулагч гэж болохыг нотолсон юм.  Ял оноох шүүх хурал ирэх сарын 13-ны өдөр товлогдсон бөгөөөд бүх насаар нь хорих шийдвэр гарах байх гэсэн таамаглал байгаа аж. 2019 онд өөрийнх  нь хэвлүүлсэн дуулиант ном гараагүй бол энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй байлаа хэмээн прокурор хэлжээ. Сонирхолтой нь, Биггигийн үхлийн хэргийг мөрдсөн мөрдлөгийн үеэр Дуэйн Дэвисийн өгсөн мэдүүлэг Тупакийн хэргийг илүү хянуур шалгах үндэслэл болсон аж.   

 


Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ