Карибын тэнгисийн өмнөд хэсэгт, Венесуэлийн эрэг орчимд байрлах 160 орчим мянга орчим хүн амтай Курасао улсын шигшээ баг өчигдөр Германтай тоглож 7:1 ээр хожигдов. Хэдийгээр олон онооны зөрүүтэй хожигдсон ч эхний хорин минут хоёр багууд тун ч ойролцоо тоглосон нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. 5 дахь удаагаа ДАШТ-д оролцож буй туршлагатай тамирчин Мануэль Нойерийн хаалганд гоол оруулах нь азтай нэгний амжилт биш ч Ливано Коменесиа тоглолтын 21 дэх минутад гоол хийж чадсан. Эцэстээ Германууд илт чангарч дараалсан зургаан гоолоор Курасаог яллаа.
FIFA 2026 оноос ДАШТ-д оролцох багийн тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлсэн нь Курасао, Кабо-Верде зэрэг хэн ч үл мэдэ,х хүн ам цөөхөн, хөлбөмбөгийн спорт хөгжиж буй улсуудад боломж нээж өгсөн. Хэдийгээр хөгжөөн дэмжигчид энэ мэт сул баг орсноор тооны зөрүү ихтэй энэ мэт тоглолт олон гарна гэж байгаа ч тэд Германы хүчирхэг багтай тоглож түүхэн гоол хийсэн. Энэ бол ДАШТ-ийг өрхөжүүлсний утга учир гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхий даяар хамгийн их үзэгчтэй энэ спортын оргил тэмцээнд оролцож буй Курасаогийн багийн талаар, энэ жижигхэн улс урьдчилсан шатанд хэрхэн эхний байранд орсон талаар танилцацгаая. Тэд ямар амжилтаар энд хүрсэн бэ. Өчигдөр болсон түүхэн тоглолт нь жижигхэн улсын хичээл зүтгэл, амбицаар түүхэнд үлдлээ. Ливано Коменесиагийн Мануэль Нойерийн хаалганд оруулсан тэрхүү гоол бол Курасаогийн хөлбөмбөгийн шинэ эриний эхлэл байсан юм.
Систем ба Зүтгэл
Курасаогийн шигшээ багийн амжилтын нууц юунд байв. Бага зэргийн аз байсан. Гэхдээ тэд Коста Рика, Ямайка, Гондурас улсын хүчирхэг багийг арда хийж хэсгээ тэргүүлсэн. Тэд урьдчилсан тоглолтод 10 тоглолтоос долоон хожил, гурван тэнцээ авч, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн. Ингэж чадсаны учир Нидерландын хөлбөмбөгийн сургалтын тогтолцоог өөрийн нутагт нутагшуулсанд оршино. Тэд урьдчилсан шатанд CONCACAF (Хойд, Төв Америк, Карибын тэнгис) бүсийн хүндхэн тоглолтуудыг өнгөрүүлэхдээ маш нягт хамгаалалт, хурдтай сөрөг довтолгооны тактикийг баримталсан. Тэд Европ, тэр дундаа Нидерландын мэргэжлийн лигүүдэд тоглодог өөрийн тамирчдаа шигшээ багтаа ухаалгаар элсүүлсэн. Хэсгийн шатанд Гватемал, Панам зэрэг бүс нутгийнхаа хүчирхэг багуудыг сөрөн зогссон нь тэдний тактикийн уян хатан байдал болон тоглогчдын сэтгэл зүйн бэлтгэл ямар өндөр байсныг харуулсан. Тэд боломжийг бодит ажил болгосон. Мэдээж хэрэг FIFA-гийн ДАШТ-д оролцох багийг 48 болгон нэмэгдүүлсэн шийдвэр нь Курасаод боломж болсон. Гэхдээ тэдний тоглолт дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд "Бид ч бас дэлхийн аваргад тоглож чадна" гэсэн итгэлийг бэлэглэж буй хэрэг юм. Тэдний дараагийн тоглолтууд тамирчдынх нь бодит түвшинг шалгана. Тэд Африкийн хөлбөмбөгийн хүчтэй төлөөлөл, бие бялдрын давуу талтай Зааны ясан эрэг, Өндөр уулын нөхцөлд дассан, Өмнөд Америкийн тэсвэр хатуужилтай баг Эквадор улсын багтай тоголно. Курасао Германы эсрэг эхний 20 минутад үзүүлсэн тэрхүү нягт хамгаалалт, сэтгэл зүйн тэсвэрээ хадгалж чадвал хэсгээс гарах боломж бий. Хэрвээ эдгээр багийг хожиж чадах ахул хасагдах шатанд багтах юм.
| Тэд 160 мяган хүнээ төлөөлж, дэлхийг гайхшруулах уу |
2026-07-20 15:37:26
Түүхэн өшөө, ногоон талбайн тулаан
2026-07-15 17:34:10
2026-06-26 13:11:56
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26