АНУ-ын топ сургуулийн дотуур байранд гарсан бүлэг хүчингийн хэргийн талаарх мэдээлэл тус улсын нийгмийн сүлжээг буцалгаж байна. Дэлхийд хамгийн чанартай боловсрол олгодог дээд боловсролын байгууллагуудын холбоо болох Ивийн лигт Харвард, Иел, Колумбын их сургууль зэрэг найман сургууль багтдаг. Энэхүү лигт багтдаг Корнелийн их сургуулийн "Chi Phi" гэх бүлэглэлийн гишүүн залуучууд үйлдсэн хэрэг, тэдэнд оногдуулсан сургуулийн шийтгэл нь олон нийтийг бухимдуулжээ. Энэхүү дуулиан нь зөвхөн нэг сургуулийн дотоод асуудал бус, харин өндөр боловсролтой хүрээлэл дэх оюутны нэгдлийн гаж байдал, сургуулийн удирдлагын хайхрамжгүй үйлдэл, мөн хуулийн тогтолцоо хохирогчдод хэрхэн нөлөөлдөг талаарх гүнзгий маргааныг дэгдээгээд байна.
Энэ сарын дундуур тус сургуулийн оюутнуудын эрхлэн гаргадаг "The Cornell Daily Sun” сонинд нэгэн охин нэрээ нууцлан сургуулийн кампус дотор бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа ярилцлага өгчээ. Тэрбээр хэргийн талаар сургуулийн захиргаа мэдсэн ч хэрэг үйлдсэн залууст өгсөн шийтгэл нь нэр төдий байгаа талаар ярьжээ.
2024 оны аравдугаар сард хохирогч 20 настай оюутан эмэгтэй найзуудтайгаа хамт үдэшлэгт оролцжээ. Халамцсан оюутан охин хэрэг гарсан кампуст танил хөвгүүнтэйгээ уулзахаар очжээ. Түүнийг очиход хэрэгт холбогдсон этгээдүүд түүнд нэмж архи өгөн согтоогоод, улмаар мансууруулах бодисыг хүчээр татуулжээ. Өөрийгөө удирдах, эсэргүүцэх чадваргүй болсон хохирогчийг хүчирхийлсэн залуу өөрсдийн Snapchat дахь “Chi Phi Actives” групп чат руу "дээд давхарт үнэгүй биеэ үнэлэгч байна" гэсэн утгатай мессеж бичиж бусад гишүүдийгээ урин дууджээ.
Чатны мэдээллээр цугласан олон залуус шөнөжин буюу үүрийн 05:45 цаг хүртэл ээлж дараалан хүчирхийлсэн аж. Залуусын үйлдсэн үйлдсэн ёс бус хэргийг сургуулийн захиргаа мэдсэн ч тэднийг шийтгэсэнгүй. Өөрсдийн гэмт үйлдэлдээ дүгнэлт хийсэн эссэ бичүүлэх зэрэг даалгавар өгөөд уг хэргийг хаажээ. Хэргийг шалгасан цагдаагийн байгууллагын ажилтнууд хэтэрхий хайнга хандсанаас болж, прокурор нотлох баримтгүй гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Хохиогч бүсгүйд хэвлэлд хандахаас өөр гарц үлдээгүй учир сургуулийнхаа эрхлэн гаргадаг сонинд хандсан нь тэр. Өмгөөлөгч болон эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчид Snapchat групп чатын скрийншот болон электрон баримтуудыг дэлгэснээр уг хэрэг олон нийтийн анхааралд орж, хуулийн байгууллагын хандлага ч өөрчлөгджээ.
Хохирогчийн өмгөөлөгчдийн бүрдүүлсэн иргэний нэхэмжлэл болон групп чатын ил болсон агуулга нь хэргийн жинхэнэ дүр зургийг илтгэсэн юм. Хүчирхийлэгчид түүнийг эд бараа шиг үнэлж, дур зоргоор ашиглахаар, бусдыгаа урин дуудаж зохион байгуулалттай үйлдсэн энэхүү нотолгоо нь олон нийтийн дундр эсэргүүцэл төрүүлж, хэргийг дахин сэргээх шалтгаан болжээ.
Прокуророос хэргийг дахин авч үзэж, тангарагтны шүүхэд шилжүүлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээгээд байна. Корнелийн их сургууль уг хэргийн дараа Chi Phi нэгдлийг кампусаасаа албан ёсоор хөөж, холбогдох оюутнуудад арга хэмжээ авчээ. Хэдийгээр сургуулийн зүгээс анх хөнгөн шийтгэл оногдуулсан нь шүүмжлэл дагуулсан ч, одоо холбогдох этгээдүүдийн ажил эрхлэлт, нийгмийн байр суурьт шууд нөлөөлж эхэлжээ.
ХэдийгээрАмерикийн нийгэмд #MeToo хөдөлгөөнөөс хойш хүчирхийллийн эсрэг дуу хоолой нэмэгдсэн ч, хохирогчийн анхны мэдүүлгийн зөрүүг ашиглаж эргэлзээ төрүүлэх оролдлогууд гарсаар байгаа аж. Гэсэн хэдий ч энэ хэрэг нь дэлхий даяарх их сургуулиудад аюулгүй байдал, тэгш байдал, ялангуяа хохирогчийн эрхийг хамгаалах тал дээр институциуд хэрхэн хатуу хандах ёстойг сануулсан томоохон дохио болж үлдэж байна.
Дашрамд уг сургуульд суралцдаг монгол залуу мөн л согтуу охиныг хүчирхийсэн нь илэрч, шүүхээс ял авсан юм.
| Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна |
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
2026-07-20 15:37:26
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35