Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
Булнай гэдэг бузгай хүүхэн байна. Хуулийн яамны үүдэн дээр сэтгүүлчдийг зандарч, хашгирч байгааг нь харахад л уг хүний язгуур чанар танигдаж байна даа. Итгэл тээж очсон сүжигтнүүдээ “сэлэмдэнэ”, “ташуурдана” гэж дөвчигнөж байдаг бөө, удгануудыг бишгүйдээ л харж явлаа. Харин энэ эмэгтэй ажлаа хийж яваа эмэгтэй голдуу сэтгүүлчдийг “тэнгэр, онгод нь ороод” тас хяргахаар л харагдаж байна. Нийгмийн сүлжээнд оруулсан нэг постынх нь үр дүнд ХЗДХ-ийн сайд, нэг генерал газар, хэлтсийн дарга нарын албан тушаалаас буув. Шалгуулаад хэрэг нь илчлэгдвэл торны цаана суух шинжтэй болоод явчихлаа.
Өөрийнх нь хэлсэнээр Г.Занданшатар байтугай л улстөрчид түүнд очиж чиг, зүгээ гаргуулдаг юм гэнэ. “Том улстөрчдийн арыг даадаг хүн” хэмээж дараагийн нэгнийх нь итгэлийг олж байгаа. Нүгэл ихтийн сүсэг их байдаг үлгэрээр Булнай мэт эмэгтэй дээр очиж аргалуулж байгаа улстөрчид гэж таарсан нөхдүүд байгаа л даа. Өвдсөн, зовсон нь бий л байх. Гэхдээ бусдын боломжийг хулгайлсан, нийтийн өмчийг шамшигдуулсан, олох ёсгүй орлого олсон шуналтнууд байгаа. Тэд л хийсэн, үйлдсэн нүгэл хилэнцийнх нь үр өөрсдөд нь эргэж тусна гэж энэ мэт дөвчигнүүрүүдээр хамгаалуулах гэж санаа, сэтгэлээ хуурч байгаа. Хулгайч нь хулгайгаа, авилгач нь шан харамж авсанаа бодон тэргээр мөнгө, тэврээр тендэр өгдөг биз.
Булнай эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байгаа нэрээр бүсгүй голдуу хүмүүсийн зовлонг “сэрэмжлүүлэг кейс” хэмээн бусдад задалж байна. Оруулсан пост доор нь “Нэр, царайг нь хаалттай группээс хараарай” гэсэн коммент хүртэл байна. Эмч хүн өвчитнийхөө өвчнийг, сэтгэлзүйчийнхээ нууцыг бусдад задлахгүй байх ухамсар ёсзүйтэй. Харин энэ мэт удганууд нэгийнх нь итгэлийг олохын тулд нөгөөгийнх нь зовлонг сониуч нэгэнд төлбөртэйгээр тушаадаг юм болов уу.
Ов заль ихтэй бөө удган, шашны мяндагтнууд, эрх мэдэлтэнтэй “нөхцсөн” олон дүр зургийг бид харж байсан. Хулгай худалд гаршсан авилгач ноёд, бялангач түшмэлүүд лам бөөтэйгээ эвсчихээр эцэст нь ард түмэн, хохирсон хоёр түүхийг оруулъя. Цусаар бялдсан мянган жилийн өмнөх түүх, зоосоор бялуурсан арван жилийн өмнөх үйл явдал хоёр уншигчдад минь нэгийг бодуулах биз.
Түүх-1
Шашны эрх мэдлээ илүү хүчирхэгжүүлэх гэсэн II Урбан Пап лам Иерусалим хотыг муслим шашинтнуудаас аврах ариун үйлс санаачлав. “Энэ дайнд оролцож амь үрэгдсэн хүмүүсийн бүх нүгэл цагаатгагдаж, шууд диваажинд очно" гэсэн амлалтыг өгч, ядуу зүдүү амьдарч байсан сая сая энгийн ард иргэдийг дайнд мордуулжээ. Сүсэгтнүүдийн ариун итгэлийг аллагад хөтлөв. Шашны эрх мэдлээ дорно зүгт тэлэх гэсэн пап ламын хязгааргүй шуналыг европын хаад дэмжжээ. Англи, Франц, Германы хаад дотоод дэх хямрал ядуурлаас үүдэлтэй бослого тэмцлийг гадагш нь хандуулах аятай боломж гэж харав. Үр дүнд нь 100 жил үргэлжилсэн дайнд европын улсууд нэрвэгдэв. Дайны бэлтгэлгүй хэдэн иргэд ядуучууд мянга мянгаараа үхэж үрэгдэж, харигслал гамшиг болжээ.
Түүх-2
Арав гаруй жилийн өмнө өмнөд солонгосчууд бухимдаж сая, саяраараа гудамжинд гарч жагссан. Шалтгаан нь төрд нөлөөлсөн “Булнай”- байв. Итгэл хүлээлгэсэн ерөнхийлөгч нь эх оронд нь тулгамдсан олон асуудлыг удганаар зөвлүүлсэнд иргэд дургүйцжээ. Улстөр, эдийн засгийн томоохон шийдвэрийг Чой Сун Сыл гэх шунал нь барагддаггүй “шулам” шийдэж байсанд тэд уурссан. Мухар, сохор зан үйл, сүсэг бишрэлээр төрийн хэрэг шийдэгдэж байсанд харамссан. Ерөнхийлөгч, удган хоёрын хооронд бичсэн мэйлүүдээс энэ бүхэн нь нотлогджээ. Өнөөх удган нь эрх мэдэлд ойрхон, ерөнхийлөгчийн итгэл хүлээлгэсэн байдлыг ашиглаж, “Samsung”, “Lotte”, “Hyundai” зэрэг үндэстэн дамнасан корпорациудаас хүний санаанд багтахгүй их мөнгийг “татварлаж”-жээ. Соёл, урлагийг дэмжих элдэв сан байгуулж, түүнийгээ хувьдаа завшсан нь тогтоогдож яллагдсан юм.
Балчир насандаа ээжийгээ, арай том болчихоод аавыгаа бусдад хөнөөлгөж, төрсөн дүү нараасаа холдож ганцаардсан Пак Гын Хэд тэр бүх зовлонг үүрч, туулах амаргүй. Бөмбөрцөгийн орнуудаас 13-т ордог том эдийн засагтай улсын эрх мэдлийн оройд хүрээд ганцаараа шийдвэр гаргахад бүсгүй хүнд хэцүү. Тиймдээ ч далд хүч, зөн совинд итгэж бөө удганд хандсан биз. Солонгосын шүүхээс авлига, албан тушаалын хэрэгт ерөнхийлөгчөө буруутгахад Пак хатагтай “Би хувьдаа нэг ч вон аваагүй” хэмээж байсан. Үнэхээр ч дансанд байгаа бүх мөнгө нь торгуульд хүрэхгүй байсан учир амьдарч байсан байрыг нь дуудлага худалдаагаар борлуулжээ. Итгэсэн, хүндэлсэн удган нь харин нөхөрлөлөө ашиг болгож харж, воныг тэрбумаар, долларыг саяар нь “цуслаад” ч тэр цадаж ханасангүй эцэст нь шударга шүүхээр шийтгүүлжээ.
| Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган |
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2026-08-31 15:14:00
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа
2026-08-29 14:04:50
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ
2026-08-26 13:12:00
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59