Б.Мэргэн үйлчлүүлэгчээ цагаатгуулж, Ц.Дагвадорж бүх насаараа хоригдоно 


Өмгөөлөгч Б.Мэргэн “Миний үйлчлүүлэгч хохирогч, шүүгдэгч гэсэн хоёр статустай оролцож байгаа. Миний хувьд улаан цайм гэм хэрэг үйлдсэн хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж шүүх хуралд орохгүй. Э.Ган-Эрдэнийг энэ хэрэгт холбоогүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа” гэв.  Э.Ган-Эрдэнийг үнэгүй  өмгөөлж байгаагаа мэдэгдэж сошиалд ад үзэгдсэн тэрбээр энэ тухайгаа “таксины жолоочид ямар мөнгө байх вэ” хэмээн тайлбарласан. 16 болон 32 настай эмэгтэйг хэрцнийгээр хөнөөсөн Ц.Дагвадоржид  шүүхээс бүх насаар нь хорих ял өгсөн бол Э.Ган-Эрдэнийг цагаатгажээ. Шүүгдэгч Э. Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг ч мөн адил цагаатгасан юм. Хохирогч Ш-ийн ээж Г.Отгонтуяа “Би асар их гомдолтой байна, би өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын шүүхэд итгэж байсан. Хэрэгт холбогдсон хоёр яллагдагч мөрдөн байцаах алба, хяналтын прокурор нарын харицуцлагагүй үйлдлээс болоод цагаадаж байна. Мөрдөгч, прокурор нар хэргийн мөрдөн байцаалт, хавтас бүрдүүлэлтийг маш хариуцлагагүй хийсэн” хэмээсэн. Хэрэгтний гар утсаараа хийсэн 14 минутын бичлэг хавтаст хэрэгт багтсан бөгөөд энэхүү бичлэгээс татсан зураг олон нийтийг сэртхийлгэсэн. Талийгаачийн цогцсыг чемоданд байгаа зураг дээрх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг уг хэрэгт хамжигчаар оролцсон гэдэгт Г.Отгонтуяа итгэлтэй байгаа юм. Амь хохирогч Ш охины ээж уг бичлэгийг олон нийтэд үзүүлэхийг хуулийнхнаас хүссэн. Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь алуурчин Ц.Дагвадоржийг унтсан хойгуур цонхоор зугатан уг хэргийн талаар цагдаад мэдэгдсэн  юм.    
 


Б.Мэргэн үйлчлүүлэгчээ цагаатгуулж, Ц.Дагвадорж бүх насаараа хоригдоно 
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ