Францын уран барималч Абель Лафлёр эртний Грекийн ялалтын дагина Никегийн (Nike) дүрслэлтэй, гараараа амьдралын мод хэлбэртэй аяга өргөж буй эмэгтэй хүний хэлбэртэй цомыг бүтээжээ. Анхандаа зүгээр л «Ялалт» нэртэй байсан уг цомыг 1930 онд Уругвай улсад болсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн багт гардуулж өгсөн юм. Ойролцоогоор 35 см өндөртэй, 3.8 кг жинтэй тус цомыг цэвэр мөнгөөр урлаж, гадна нь алтаар бүржээ.
1966 онд хөлбөмбөгийн эх орон Англи улсад ДАШТ болохоос дөрвөн сарын өмнө тус цомыг Лондон хотын Уэстминстер төв танхимд байршуулан олон нийтэд дэлгэн үзүүлж байв. Гуравдугаар сарын 20-ны ням гарагт үзэсгэлэн хаалттай байх үед хулгайч нар хамгаалалтынхны алдааг ашиглан танхимд орж, шилэн хоргыг ар талаас нь эвдэж, цомыг авч оджээ. Тэд тухайн үед хэдэн сая фунтээр үнэлэгдэх маркийн цуглуула болон бусад үнэ бүхий эд зүйлсийг хөндөлгүйгээр зөвхөн цомыг авч одсон аж. Английн хөлбөмбөгийн холбоо төдийгүй англи орон тэр чигтээ сандарч, уг явдал дэлхий дахинаа дуулиан тарьлаа. Цагдаа нар ч орон даяар эрэн сурвалжилж эхлэв. Гэтэл хулгайч нар Хөлбөмбөгийн холбооны удирдлагатай холбоо барьж 15.000 фунт өгвөл цомыг буцаан өгөх болзол тавьж, үүнийгээ үнэмшүүлэхийн тулд сүрдүүлгийн захидлыг цомны тагтай явуулжээ. 1966 оны үеийн 15,000 фунт стерлинг нь тухайн үеийн амьжиргааны түвшинтэй харьцуулахад багагүй мөнгө байв. Цагдаа нар их хэмжээний хуурамч мөнгө харуулан хулгайч нартай тохиролцохоор болзжээ. Цэцэрлэгт хүрээлэнд Эдвард Блетчли гэгч ирсэн ч өөрийг нь баривчлах гэсэн цагдаагийн үйлдлийг мэдээд зугатав. Гэвч английн цагдаа нар түүнийг барьжээ. Эдвард Блетчли уг хулгайд оролцоогүй дундын зууч хийх гэсэн тухайгаа хэлж, цом хаана байгааг мэдэхгүй гэв. Ийнхүү мөрдөгч нарын эрэл мухарджээ.
Пиклс нохойны гавьяа

Өмнөд Лондоны Беула Хилл гудамжинд завьны засварчин Дэвид Корбетт гэгч нохойгоо салхилуулангаа утсаар ярих гэж гэрээсээ гарчээ. Харин түүний нохойн машины доор байгаа боодолтой зүйлийг ихэд олзуурхан үнэрлэж эхэлжээ. Дэвид уг зүйлийг эхлээд ямар нэг хог, дараа нь тэсрэх бодис байж магадгүй хэмээн болгоомжилсон ч эцэстээ сонирхол нь давамгайлж, задалж үзжээ. Сонинд орооож гадуур нь нарийн олсоор нямбайлсан ороосон металл эд зүйлийн доор Бразил, Уругвай, Герман улсын нэрийг бичсэн байжээ. Тэр эдгээр нэрсийг хараад алдагдсан цом олсноо мэдэж Лондон хотын цагдаа нарт хандав. Харин цагдаа нар түүнийг тийм ч таатай хүлээж авсангүй. Хулгач нарын нэг гэж сэжиглэх үндэслэл байлаа. Тэд Дэвидийг удтал шалгасны эцэст уг хэрэгт буруугүй, харин ч шударга зүйл хийсэн болохыг нотолжээ. Цомыг анх олсон үүлдрийн колли үүлдрийн Пиклс нэртэй нохой хэвлэлийн баатар болов. Компаниуд түүнд уух сүү, хоолных нь бүтэн жилийн хэрэгцээг хангах зэрэг олон шагнал өгөв.
Хулгайч нар тэдний хулгайлсан цом тийм их дуулиан тарих талаар тооцоолоогүй учир цомыг хаясан байх гэсэн сэтгэгдэл англичуудад төрсөн бөгөөд тэд олдоогүй юм. Харрин барьцааны мөнгө авахааар ирээд цагдаа нарт баригдсан Эдвард Блетчлид шүүхээс хоёр жил хорих ял өгчээ.
Бүрмөсөн алдагдсан хоер дахь хулгай
Бразилийн шигшээ баг 1970 онд түүхэндээ гурав дахь удаагаа дэлхийн аварга болсноор хөлбөмбөгийн ДАШТ-ийг саначлагч Жюль Римегийн нэрээр нэрлэгдсэн алтадсан цомыг мөнхөд эзэмших эрхтэй болсон юм. Уг цомыг Рио-де-Жанейро хот дахь Бразилийн хөлбөмбөгийн холбооны байранд өндөр хамгаалалт дор шилэн хоргонд хадгалж байв. 1983 оны 12 дугаар сарын 19-нд тус холбооны байранд зэвсэглэсэн дээрэмчид нэвтэрч, сум нэвтрүүлдэггүй тусгай шилэн хоргоны модон ар талыг лоомоор хөшиж онгойлгоод цомыг хулгайлан зугтжээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааны явцад Сержио Перейра Айрес гэгч банкер болон түүний хамсаатнуудыг илрүүлж, эздийг нь эзгүйд шүүхээс ял оноосон боловч цом олдоогүй байна. Уг цом нь цэвэр алтнаас бүтээгдээгүй, алтаар бүрсэн мөнгөн хайлш байсан хэдий ч гэмт этгээдүүд үүнийг хайлуулан алтан гулдмай болгож хар зах дээр зарсан гэж албаныхан үзжээ. Харин зарим шинжээчид үүнийг хайлуулаагүй, дэлхийн аль нэг хувийн цуглуулагчийн нууц агуулахад байгаа гэж таамагладаг. Жюль Римегийн цом бүрмөсөн алга болсны дараа FIFA одоогийн бидний мэдэх Италийн уран баригч Сильвио Гаццанигагийн бүтээсэн шинэ алтан цомыг хийлгэсэн бөгөөд энэ цомыг ямар ч улс орон өөрийн болгох эрхгүй болсон юм. 1974 оноос хойш ашиглагдаж буй өнөөгийн FIFA-гийн алтан цомыг Италийн уран баригч Сильвио Гаццанига бүтээжээ. Энэ нь хоёр тамирчи дэлхийн бөмбөрцгийг өргөж буй хэлбэртэй, суурь хэсэгтээ малахит чулуун оруулгатай бөгөөд 18 каратын цэвэр алтаар хийгдсэн байдаг.
.png)
| Жюль Римегийн цомын хулгайлагдсан түүх |
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Түүхэн өшөө, ногоон талбайн тулаан
2026-07-15 17:34:10
2026-06-26 13:11:56
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2026-08-31 15:14:00
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа
2026-08-29 14:04:50
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ
2026-08-26 13:12:00