БНСУ-ын алдарт BTS хамтлагийн дүү гэдгээрээ анх олон танигдаж байсан “TXT” буюу “Tomorrow X Together” хамтлаг. “Hybe” энтертайнментын BTS хамтлагаас хойш зургаан жилийн дараа гаргасан тус хамтлаг нь Чүэ Сүбин, Чүэ Ёнжүн, Чүэ Бомгюү, Кан Тэхён, Хюнин Кай гэсэн таван гишүүнтэй. 2019 оны гуравдугаар сарын 4-нд “The Dream Chapter: Star” цомгоороо дэбют хийсэн. Гадаад төрх, үлгэрийн мэт агуулгатай үзүүлбэр, чадварлаг бүжгийн хөдөлгөөн, гайхалтай хоолойгоороо тэд богино хугацаанд нэрт гарсан бөгөөд дебют хийсэн жилийнхээ бүх шагнал гардуулах ёслолуудаас “Жилийн шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртсэн цөөн хамтлагийн нэг билээ. Тэдний дэбют цомгийн гол дуу болох “Crown” дууны клип Youtube дээр 24 цагийн дотор 14.5 сая хандалт авснаар 24 цагийн дотор хамгийн олон хүн үзсэн К-поп хөвгүүдийн хамтлагийн дэбют клип болж байжээ. TXT бол “Billboard Chart”-д нийт 45 долоо хоног жагссан анхны дөрөвдүгээр үеийн хамтлаг юм. Мөн дэбют хийснээсээ хойш жил бүр “Billboard 200” чартад багтсан анхны К-поп хамтлаг юм. Ингээд удахгүй таван жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа TXT хамтлагийн сонирхолтой баримт, онцлох дууг танилцуулж байна.
Гишүүдийн талаарх сонирхолтой баримт
Choi Yeonjun
%20%E2%80%A2%20Instagram%20photos%20and%20videos.png)
Тэрбээр 1999 оны есдүгээр сарын 13-нд төрсөн 181 см өндөртэй.
Тэр TXT хамтлагийн гишүүн болж зарлагдсан анхны гишүүн
Түүний танилцуулга видео эхний 24 цагийн дотор 1 сая хандалтыг давсан.
Ёнжүн бэлтгэгдэгч байхдаа бүжиг, рэп, гоцлолоороо үргэлж нэгдүгээр байрт шалгардаг байсан.
Хамтлагийнхаа мэндчилгээний гарын хөдөлгөөнийг зохиосон.
Тэрбээр “Live On” олон ангит киноны наймдугаар ангид гол дүрийн хуучин найз залуу болон тоглодог.
Choi Soobin
%20%E2%80%A2%20Instagram%20photos%20and%20videos.png)
Тэрбээр 2000 оны арванхоёрдугаар сарын 5-нд төрсөн 187 см өндөртэй.
TXT хамтлагийн гишүүн болж зарлагдсан хоёр дахь гишүүн
BTS хамтлагийн гишүүн Жинд хамгийн их дуртай.
Тэр зараа тэжээдэг.
KBS телевизийн “Music Bank” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан.
Түүний хамгийн дуртай дуу нь “Farewell, Neverland”
Choi Beomgyu
%20%E2%80%A2%20Instagram%20photos%20and%20videos.png)
Тэрбээр 2001 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн 179 см өндөртэй.
TXT хамтлагийн гишүүн болж зарлагдсан сүүлийн буюу тав дахь гишүүн.
Тэр BigHit-д гурван жил бэлтгэгдсэн бөгөөд цахилгаан гитар тоглож чадна.
Түүний дуртай өнгө бол ягаан, цагаан ба хувцас загварт тун дуртай.
Түүний хамгийн дуртай кино бол “August Rush”
Тэр YouTube-ээр дамжуулан гитар тоглож сурсан
Kang Taehyun
%20%E2%80%A2%20Instagram%20photos%20and%20videos.png)
Тэрбээр 2002 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн 177 см өндөртэй.
TXT хамтлагийн гишүүн болж зарлагдсан дөрөв дэхь гишүүн.
Багадаа сурталчилгаанд тоглож байсан.
Тэр солгой гартай.
Тэхён илбэ үзүүлэхдээ сайн. Түүний илбэ үзүүлэж байгааг харсан мэргэжлийн илбэчид магтаж байсан.
Түүнд 20 орчим энтертайнментаас бэлтгэгдэгч болох санал ирж байсан.
Hueuning Kai
%20%E2%80%A2%20Instagram%20photos%20and%20videos.png)
Тэрбээр 2002 оны наймдугаар сарын 14-нд төрсөн 183 см өндөртэй.
TXT хамтлагийн гишүүн болж зарлагдсан гурав дахь гишүүн.
Түүний ээж солонгос, аав Набил Дэвид Хуенинг герман хүн боловч Бразил Улсад төрсөн.
Дүү Huening Bahiyyih нь Kep1er’s охидын хамтлагийн гишүүн.
Тэр төгөлдөр хуур тоглож чадна.
Хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн.
| “TXT” ХАМТЛАГИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
“ALL IN HIT 2” тоглолт маргааш SocialPay park-т болно
2025-06-06 13:56:51
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26