Хорин жилийн өмнө хилээр хууль бусаар гаргаж, гадаад улсад худалдан борлуулсан үлэг гүрвэлийн ясыг эргүүлэн авчиржээ. Тус олдворуудыг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд болсон юм. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, манай улсын найман иргэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар малтлага явуулж, үлэг гүрвэлийн багц ясыг олсон байна. Тэд 2006 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн, гаальд худал мэдүүлж улсын хилээр гаргажээ.
Уг гэмт хэрэгт соёлын өвийг хууль бусаар олж авах, хадгалах, худалдах болон улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Франц улсад явагдсан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хурлын үр дүнд Тиранозавр Батаарын бүтэн хэлхээ яс болон бусад олдворуудыг хураан авчээ. Энэхүү ажиллагааны хүрээнд гадаадын гурван улсын дөрвөн иргэнийг шалгасан байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн "Энэхүү олдворыг эх орондоо авчрахын тулд 13 жилийн турш идэвхтэй хөөцөлдсөний эцэст ийнхүү үр дүнд хүрлээ. Олон улсын конвенцууд болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа энэ ажилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ" хэмээн онцлов.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук “15 хайрцаг бүхий 38 ширхэг олдвор ирсэн. Ихэнх нь хожуу цэрдийн үе буюу 66-100 сая жилийн өмнөх Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн яснууд юм. Өмнө нь олдсон яснуудтай нийлүүлснээр бүрэн хэлхээ болж палеонтологийн хувьд маш өндөр үнэ цэнтэй юм” гэлээ.
Уг түүхийн үнэт олдворуудыг МИАТ ТӨХК-аар тээвэрлэн авчирсан бөгөөд Палеонтологийн хүрээлэнтэй хамтран нарийвчилсан судалгаа хийсний дараа олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр толилуулахаар төлөвлөж байна.
| 20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ |
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
“ALL IN HIT 2” тоглолт маргааш SocialPay park-т болно
2025-06-06 13:56:51
“LILO AND STITCH” КИНОНЫ ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
2025-06-02 15:59:30
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО
2026-10-13 11:27:04
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө
2026-10-05 17:17:23
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49