2025 оны тавдугаар сарын 23-нд Диснейн Лило ба Стич хүүхэлдэйн киноны live action албан ёсоор нээлтээ хийж, кино сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээг аваад байгаа билээ.Тэгвэл тэртээ 2002 оноос эхэлсэн тус хүүхэлдэйн киноны тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Диснейн 2002 онд бүтээсэн Лило ба Стич хүүхэлдэйн кинонд анх гарч ирсэн онцгой, сахилгагүй гэхдээ хайр татам харийн амьтан бол Стич юм. Түүний жинхэнэ нэр нь “Туршилт 626” бөгөөд харийн эрдэмтэн Жумбаа Жукиба түүнийг зориудаар үймээн самуун тарьдаг, сүйтгэгч амьтан болгон бүтээжээ. Гэвч дэлхий дээр ирж, бяцхан охин Лилотой уулзсанаар түүний амьдрал эрс өөрчлөгдөж, хайр, гэр бүлийн утгыг учрыг ойлгож эхэлдэг.
Стич нь олон гайхалтай чадвартай: тэр маш хүчтэй, галаас хамгаалагдсан, сум нэвтэрдэггүй, ханан дээр авирч чаддаг бөгөөд оюун ухааны хувьд компьютер шиг хурдан сэтгэдэг. Гэвч нэг сул тал бий, Стич усанд сэлж чаддаггүй. Учир нь түүний биеийн бүтэц маш нягт тул усанд амархан живдэг аж.
“Лило ба Стич: Цуврал” нь 2003 оны есдүгээр сарын 20-нд эхэлж, 2006 оны долдугаар сарын 29-нд дууссан бөгөөд нийт хоёр улирал, 65 анги-тайгаар гарсан. Энэхүү цуврал нь “Stitch, The Movie” (2003) киногоор үргэлжлэн “Leroy & Stitch” (2006) телевизийн киногоор дууссан.
Япон цуврал: Stitch (2008–2015)
.jpg)
Энэхүү анимэ цуврал нь Японы үзэгчдэд зориулан бүтээгдсэн бөгөөд Стич Японд ирж, Юна Камихара хэмээх охинтой нөхөрлөдөг тухай өгүүлдэг:
1-р улирал (2008.10.08 – 2009.03.25): 25 анги + 1 тусгай анги
2-р улирал (2009.10.13 – 2010.06.29): 29 анги + 1 тусгай анги
3-р улирал (2010.07.06 – 2011.03.08): 29 анги + 1 тусгай анги
Хятад цуврал: Stitch & Ai (2017)
(1).jpg)
Хятадын Хуангшан ууланд амьдардаг охин Ван Ай Линь болон Стичийн тухай өгүүлдэг:
Нийт 13 анги
Гарсан огноо: 2017 оны гуравдугаар сарын 27–2017 оны дөрөвдүгээр сарын 06
Дэлхий даяар олон сая фэнтэй, ялангуяа Японд илүү алдартай. Стичийн дүртэй мерчант бүтээгдэхүүнүүд (пүүз, цүнх, тоглоом, хувцас) маш амжилттай борлуулагддаг.
Ститчийн хэлдэг үг “Охана” нь гэр бүл гэсн үг бөгөөд гэр бүл гэдэг хэнийг ч орхихгүй, мартахгүй гэсэн утгатай юм.”
2025 онд нээлтээ хийсэн бүрэн хэмжээний киноны тухай
Найруулагч: Дин Флейшер Кэмп
Зохиолчид: Крис Кеканиокалани Брайт, Майк Ван Ваэс
Үргэлжлэх хугацаа: 108 минут
Төсөв: 100 сая ам.доллар
Нээлтийн огноо: 2025 оны тавдугаар сарын 23
Дэлхийн нийт орлого: 421.5 сая ам.доллар
Үзэгчдийн хүлээлт ба ирээдүй
Киноны нээлтийн долоо хоногт 341.7 сая ам.долларын орлого олж, 2025 оны хамгийн өндөр орлоготой кинонуудын нэг болсон. Гэсэн хэдий ч, шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд шинэ төгсгөлийн талаар санал зөрөлдөөн үргэлжилсээр. Найруулагч Дин Флейшер Кэмп ирээдүйн үргэлжлэл хийх талаар тодорхой төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн ч, үзэгчдийн хүлээлт өндөр байгаа тул боломжтой гэж үзэж байна.
| “LILO AND STITCH” КИНОНЫ ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
“ALL IN HIT 2” тоглолт маргааш SocialPay park-т болно
2025-06-06 13:56:51
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23