Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойн баяр энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр тохионо. Түүхт ойн хүрээнд тус компани агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэх “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Тус хурлыг "МИАТ" ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулах бөгөөд агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэх юм байна.
Мөн энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Уг эрдэм шинжилгээний хурал нь агаарын тээвэрлэгчидийн нэрийн өмнөөс зохион байгуулж байгаа анхны тохиолдол бөгөөд цаашид уг хурлыг уламжлал болгон үргэлжлүүлнэ хэмээн зохион байгуулагчид найдаж байна.
Түүнчлэн Агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээнд тулгуурласан шийдвэр гаргах зорилгоор тогтмол уламжлал болгон зохион байгуулагдана хэмээн зохион байгуулагчид найдаж байна. Энэхүү хурал нь агаарын тээвэрлэгч салбарын үйл ажиллагааны асуудлыг шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлж буй анхдагч тохиолдол болж байна. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл, бүрэн эхийг зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах аж.
| “МИАТ ТӨХК 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно |
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16