1927 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын түүхэнд нэгэн содон үйл явдал тохиосон нь дэлхийн суут зураач Николай Рерих манай Засгийн газарт "Их баатар" буюу "Улаан хөлөгт баатар" бүтээлээ бэлэглэсэн явдал байв. Түүний дүрсэлсэн энэхүү дүр нь Ирээдүй цагийн бурхан Майдарын бэлгэдэл хэмээн судлаачид үздэг. Эрэгдэндагва хааны дүрээр Ленинийг харуулсан бөгөөд “”Миний бие 24 улсын хязгаар нэвтрэн аж байдал төлөвийгазар бүрийн ард олон Лениний нэрийг сонссон ба дэлгэрүүлсэн үзэл сурталд маш биширсэн байна... ...Улаанбаатарын зургийг эрхэм Засгийн газраа Монгол улсын мандахын тэмдэг болгон өргөсөн “ хэмээжээ.
Дэлхийн суут зураачдаас монголчуудыг хамгийн сайн мэдэх, манай эх оронд удаан хугацаагаар саатсан хүн бол Н.Рерих байлаа. Түүнээс өөр дорно дахины соёлыг сурталчилж дэлхийн дайдад алдаршсан өрнийн зураач өөр үгүй биз. Монгол, Төвд, Энэтхэг, Хятадын уулсын зураг уран бүтээлд нь зонхилно. Төвд рүү хийх аяллынх нь зөвшөөрөл удсанаас болж Монголд чамлахаргүй хугацаанд саатсан нь түүний бидэнтэй танилцсан эхний аялал байлаа. Тэр монгол орныг Азийн нууцлагдмал орон, хайралмаар ард түмэн хэмээн тэмдэглэжээ. Түүний дорно зүгт хийсэн аяллыг судлаачид Шамбалын орныг хайх эрэл хайгуул гэдэг. Рерих Монголын соёл, ахуйг гүнээ хүндэтгэж, ирээдүйг нь үргэлж сайнаар зөгнөж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд Б.Цэрэндорж уг бэлгийг хүлээн авч, хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх эрмэлзлээ "Үнэн" сониноор дамжуулан илэрхийлж байв.

Хэнэггүй байдлын үр дагавар
Б.Цэрэндорж сайдын өрөөний хойморт заларч байсан энэ бүтээл бурангуй цаг үеийн урсгалд ор мөргүй алга болжээ. Хачирхалтай нь, энэхүү сод бүтээлийг Монголын төрөөс, бусад газраас ч үгүйлсэнгүй. Бидний аливаад хэтэрхий хэнэггүй ханддаг, соёлын өвийн үнэ цэнийг ойлгодоггүй байдал нь энэ зургийг алга болох нөхцөл бүрдүүлсэн биз. Хожим Рерихийн хүү Монголд ирж, аавынхаа үлдээсэн энэхүү бэлгийг асууж сураглаагүй бол энэ зургийн хувь заяа хэрхэх байсныг бүү мэд. Хүүгийнх нь асуулт эрэл хийх, сурвалжлах үндэс болж. Хүү Рерихийн сурагласнаас хойш арав гаруй жилийн дараа Дүрслэх урлагийн музейгээс олдсон гэдэг. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд байгаа "Их баатар" зураг нь үнэхээр Рерихийн бэлэглэсэн жинхэнэ эх хувь мөн үү. Уран зургийн галерей болон Их тэнгэрийн харшнаас алга болсон олон арван сод бүтээлийн хувь заяа тодорхойгүй байгаа энэ үед, эргэж ирсэн энэхүү бүтээл "солигдчихоогүй" байгаа гэх баталгаа байна уу. Ойрмогхон уг зургийн эх хэдийнэ алдагдаж, оронд нь хуулбар зураг тавигдсан байж магадгүй гэх мэдээлэл хэвлэлд гараад өнгөрөв.
Өндөр хамгаалалттай байх ёстой Уран зургийн галерэй, Их тэнгэрийн амны харшаас сод бүтээлүүдээ алдсан дуулиан маань намжаагүй байгаа. Дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлсээ хар мөртэй хулгайд алдаж, эргүүлэн олж чадахгүй байгаа нь манай соёлын салбарын эмгэнэл юм. Хэнэггүй байдлаараа, үнэ цэнийг мэддэгүйгээрээ нэг удаа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз. Занабазарын музейд байга зургийг жинхэнэ эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй л юм.
| "Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23