-ЗУДЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА-
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг хийжээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй 5 сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байна.
Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд, “дунд” эрсдэлтэй Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд, “бага” эрсдэлтэй Булган, Орхон, Хэнтий аймгууд байна.
Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаарын байдал, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон аюулыг, бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон эмзэг болон өртөх байдлыг, мал махны зах зээлд нийлүүлсэн байдал, малчдын гар дээр болон аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээг тооцон чадавхыг тур бүр үнэлж, зудын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дээрх нэгдсэн дүнгээс гадна өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчин өрхийн хашаа хороо, ус түлшний нөөц, нийт малын бэлчээр отроор, байран болон нэмэгдэл тэжээлээр тэжээх малын тоо, малчдын гар дээрh чадавхийн үзүүлэлтийг тооцсон зураглал гаргасан. Мөн сум, аймгийн түвшинд нөөцөлсөн өвс тэжээлийн нөөц, цас ахиу орсон үед хаагдаж болзошгүй зам даваа, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцож зудын өртөх болон эмзэг байдлын зураглал гаргасан байна.
| БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА |
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16