2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хойд Америкт эхэлж байна. Энэ бол зүгээр нэг тэмцээн биш, хөлбөмбөгийн түүхэн дэх "үе солигдох" томоохон үйл явц юм. АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд 48 баг оролцож, 104 гал цогтой тоглолт өрнөнө. Хуучин тогтолцоо өөрчлөгдөж, хасагдах шатны өмнө "Шилдэг 32" баг хүч үзэх болсон нь өрсөлдөөнийг улам бүр ширүүн болгож байна. Түүнээс гадна Лионель Месси, Криштиану Роналду нар Алтан цомын төлөө тулалдах ч "Бурхдын эрин үе" нар жаргаж, тэдний орон зайг эзлэх шинэ хаад талбай дээр тодорно. 2026 оны ДАШТ бол зүгээр нэг тэмцээн биш, спортын түүхэн дэх үе солигдох үйл явц юм. Энэ тэмцэлд одоогоор Килиан Мбаппе, Эрлинг Хааланд, Ламине Ямал нарын нэр яригдаж байна. Францын супер од Килиан Мбаппе өмнө дэлхийн аваргад алдсан алдааагаа засаж оролцохоо амлаад байгаа. Францын шигшээг багийн ахлагч тэрбээр хурд, хүч, гоолдох чадвараа хэдийнэ харуулсан. Тэрбээр энэ тэмцээнд "хаан"-аар тодрох хамгийн өндөр магадлалтай. Роналдугийн "машин" гэх тодотголыг залгамжлагч Эрлинг Хааланд ДАШТ-ад анх удаа оролцож байгаа. Талбайн аль ч хэсгээс гоол оруулах чадварыг хөлбөмбөгийн бурхан түүнд өгсөн. Талбай дээрх ур чадвар, зөн совин нь түүнийг дэлхийн номер нэг тамирчин болгож мэднэ. Хааланд шилдэг мэргэн бууч болохоос гадна Норвегийн багийн дараалсан азгүйтлийг эцэслэн аварга болгох том амбийц бий. 20 нас ч хүрээгүй залуу од Ламине Ямалаас Испаничууд их зүйл хүлээж байгаа. Нас бага, ДАШТ-нд оролцох туршлага нимгэн ч багийнхаа хөдөлгүүр нь болж байгаа тэр “Барселона” болон Испанийн шигшээгийн "галзуу" залуу. Мессигийн залуу үеийг санагдуулам түүний тоглолт нь хөлбөмбөг сонирхогчдод хаан титэм залгамжлагч ирлээ гэдгийг зарлаж байна. Хөлбөмбөг сонихогчид энэ удаагийн ДАШТ-нд хөгшин одод сүүлчийн удаа гялалзах уу, эсвэл залуус өөрсдийгөөө дэлхий дахинд зарлах уу гэдгийг сонирхож байна. 2026 он алтан цомыг авах тэмцлээс гадна шинэ цагийн хаан бэ гэсэн асуултад хариулт өгнө. 
| "GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно |
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16